АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 50 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ДӨРВӨН ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛАВ

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 50 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ДӨРВӨН ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛАВ

Дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран Гал түймэр унтраах, аврах 34,74 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 15,16,17 дугаар хороодын нийт 430 өрхөд мэдэгдэх хуудас, 200 иргэнд зөвлөмж өгч, болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.26-09.01/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас барсан байна.

Нийт дуудлагын 31 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус цаг уурын гаралтай осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
http://nema.gov.mn/post/159455
 
CATEGORIES
Share This

COMMENTS

Disqus (0 )